Оцлох мэдээ

Бусад онцлох мэдээ

Бусад мэдээг харах

Шинэ мэдээ

Видео мэдээ

Нийтийн тээврийн хэрэгслийн 2012 оны хаврын техникийн хяналтын үзлэг, оношлогоог энэ оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхэлсэн бөгөөд ирэх сарын 20 хүртэл явагдана.
2012 оны хаврын үзлэг оношлогоонд нийт 2574 тээврийн хэрэгсэл хамрагдахаас 1451 тээврийн хэрэгсэл буюу 57 хувьтай хамрагдаад байна. Нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус бүхий аж ахуйн нэгж байгууллага үзлэг оношлогоонд тээврийн хэрэгслээ маш сайн бэлтгэж, хамрагдаж байгаа аж.
Тодруулбал, “Автобус-1″ ОНӨҮГ, “Автобус нэгдэл” ХХК-ийн тээврийн хэрэгслүүд нь стандартын шаардлагыг бүрэн хангаж 100 хувь хамрагдсан байна. Техникийн хяналтын оношлогоонд эхний үзлэгээр 40 тээврийн хэрэгсэл тэнцээгүй байна.

Э.Болоржин

Үзлэг оношлогоонд 40 тээврийн хэрэгсэл тэнцсэнгүй

Тэд ингэж ажиллав

2012.04.13. Өглөөний 05.57 цаг. “… Хэвтээд … гараа шилэндээ аваад…” гэж орилсоор хаалга эвд­сэн сүхээ барьсан хэдэн залуу гэрт орж ирлээ. Тэд Ерөнхийлөгч асан Н.Энх­баярыг баривчлахаар ирж буй Монгол Улсын Цаг­даа­гийн тусгай албаны­хан. Бидний ярьдгаар Тус­гайгийнхан, сонсоход ч сүртэй шүү.
Дажгүй том биетэй тэр хэдэн залуу Ерөнхийлөгч асангийнд шууд давхиад орчихсонгүй. Хаяг андуу­раад дээд давхрынх нь айл руу довтолчихож. Нэгэнт орчихсон болохоор зурагт үзээд сууж байсан  гэрийн эзнийг чирээд гаргалаа. Гэрийн эзэнд өрөөсөн таав­чигаа өмсөх боломж ол­голгүй, тун шуурхай чирч гаргав. Андуурснаа ч хэсэгтээ мэдсэнгүй, тус­гай­гийнхан. Тэр айлын орон доогуур, 00-ын өрөөнд хүртэл “…Энхбаяр хаана байна…” гэж хаш­гирч орж үзээд байж. Н.Энх­баяр байсангүй. Гэр нь биш юм чинь яаж бай­хав дээ.
Гэнэт тэдний хэн нэг нь “Өөр айлд ороод ирчи­хэж” гэдгээ тун шуурхай ойлгожээ. Яагаад гэвэл, андуурсан айлд тэдний авсан мэдээллээр, Н.Энх­баяр, түүнтэй хамт байх ёстой УИХ-ын дөрвөн ги­шүүн, намынхан нь бай­сан­гүй.
Ингээд доод давхарт нь байх Н.Энхбаярын гэ­рийн хаалгыг сүхээр эв­дэж онгойлгоод л довтол­чихов. Хамгийн гол нь сүртэй хашгирах ёстой учраас “Гараа шилэндээ аваад, хэвтээд “ гээд л орилцгоов. Хэн ч хэвт­дэггүй шүү.
Тэгэхээр нь тусгай­гийн­хан шууд довтоллоо. Үүднээс эхлээд таарсан болгоноо барьж авч уна­гаад л дайрлаа. Нэг мэдэ­хэд тойроод сууж байсан Н.Энхбаяр нарыг бүсэлж чадсан байж гэнэ.
Гэхдээ энд маш том факт гарсан. Зарим нь багаа өмсөхөө мартчихаж. Гэнэт санаад өмсөх гэтэл эвээ олдоггүй ээ, ёстой онигоо болсон. Эхлээд өмстөл, нүдээ хаачихлаа, нүдээ гаргах гээд доош нь татчихтал нүүр нь тэр чи­гээрээ гарчихав. Багны хэрэг  ч гараагүй  дээ.
Бас Ч.Улаан гишүү­нийг Н.Энхбаяр Ерөнхий­лөгч байна гэж бодоод эгээтэй л баривчилчих­сангүй. Мөн л “Биш” гэд­гийг нэг нь шуурхай хэлс­нээр андуурч баривчлах ажиллагааг зогсоосон хэ­рэг.
Тэгээд л довтолгоо, хүчирхийлэл… үргэлжлэв. Эвдэхийг нь эвдээд, зодо­хыг нь зодоод, ямар ч гэсэн объектоо аваад гарав.

Хүй нэгдлийн үзмэрүүд шиг…

Юутай ч тэд шөнөжин үүрэгдсэн, МАН-ын нэр бүхий хоёр сайд, нэг дарга, бас АТГ дээр маш нарийн төлөвлөгөө бо­ловс­руулсаар өнжсөн Н.Ган­болд, Д.Сандаг-Очир, Б.Хурц нарын гурвалуу­дын тушаалыг ёсчилж ча­дав.
Нэг иймэрхүү марзан, бас ихээхэн сэтгэл өвт­гөмөөр  үйл явдал болж өнгөрөв. Хошин маягийн энэ операцийн нөгөө тал нь хүний эрхийг хэлэх үггүй болтол булшилсан. Ингэхээр энэ ажиллагаа урлагийн хэлээр бол эм­гэнэлт, инээдмийн… тө­рөлд багтана.
Поорцолбол, 80 ху­вийн эмгэнэл, 20 хувийн инээдэмтэй гэвэл зохино. Уг нь өнөөдөр 21 дү­гээр зуун. Шинжлэх ухаан, дэлхийн улс ор­нуудын зэвсэглэл, арга техник хөгжлийн дээд шатанд гараад буй.
Харин манай Монгол чинь лав тусгай хүчин нь 20, түүнээс доош зуунд яваа бололтой юм. Сүх бариад дайрдаг тусгай хүчин гэж дэлхийн хаана ч үгүй. Сүхийг хүй нэгд­лийн үед л хамгийн дээд зэвсэг болгон ашиглаж байсан тухай түүхийн сур­валжуудад өгүүлдэг. Хүй нэгдлийнүе гээд бод доо. 21 дүгээр зууны Цагдаа­гийн тусгай алба сүхээр зэвсэглэн операци явуулж байна гэвэл хүн итгэхгүй. Бичлэг л үзэхгүй бол “Худ­лаа яриад л…” гэх байлгүй.

Монгол хүн биш гэв үү

Ер нь бол жинхэнэ гэмт хэрэгтэн баривчлах бол энэ хэдэн нусгай чинь лав ажил бүтээхгүй юм байна лээ, Сандагаа гене­рал аа.
Танай хэлээр бол тэр шөнийн явдал тусгай ажил­лагаа юм шиг байгаа юм. Гэтэл ямар ч бэлт­гэлгүй тэд нэг хүний эрх зөрчив. Тэд объектоо огт судлаагүй. Таних ч үгүй. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг таних­гүй хүн Монголд лав үгүй. Харин танай Тусгайгийн­хан огт мэддэггүй аж. Энд нэг зүйлийг хэлэхэд ан­дуурсан айлын орон доо­гуур мөлхөөд, Ч.Улаан гишүүнийг чирээд огт дуу­га­рахгүй, зөвхөн до­хио­гоор ажиллаад байсан хэд нь монгол хүн гэхэд эргэлзээтэй байна гэж танайхан хүр­тэл хэлээд байна лээ. Ит­гэхгүй бол тэр бичлэгийг дахин үзээрэй, эсхүл үүрэг гүйцэтгэсэн ажилтнуудаа дуудаж байгаад нэг шал­гаарай. Тусгайгаас ха­лагд­сан нөхөр хүртэл энэ ажиллагаанд оролцоод явж байгаа тухай мэдэх хүмүүс нь ярьж л байна. Үнэн ч байж магад, тийм биз, генерал аа.
Нөгөөтэйгүүр танай тэр хэд байнгын бэлтгэл­тэй тусгай албан хаагчид гэхэд би лав итгэхгүй. Тусгай бол тусгай л байх ёстой. Сүх бариад гүйж яваа энэ нусгай нар  сүү­лийн үеийн олон улсын Тусгай албаны ажилтнууд шиг хоёр байшингийн хоо­ронд Хон гил дон шиг дүүлж, цонхоор ч, хаалгаар ч нинжа шиг ордог, хам­гийн гол нь маш цэвэрхэн ажиллагаа явуулах авьяас ер алга.
Хаалгыг хүртэл өөр технологиор эвддэг бол­чихсон байна, цаана чинь. Гэтэл гадаахыг лантуу­даад, доторхыг нь сүхдээд орчихдог монгол техноло­ги бололтой.
Одоо наадуулдаа тус­гай албаны А-аас эхлээд хичээл заахгүй бол боло­хоо байчихсан байна. Нүүр­нийхээ багийг ч өм­сөх эвээ олохгүй сандарч зогсоо тусгай ажилтныг чинь хүмүүс шоолоод бай­на. Ингэхэд багаа углаж чадахгүй тусгай ажилтан бороохой ашиглаж чадна гэдэг юу л бол. Бууны тухайд бол ярих ч хэрэггүй. Ер нь ингэхэд баг хэрхэн өмсөх талаар миний до­лоон настай хүүгээр хи­чээл заалга. Цаадах чинь хүн аалзны багийг хэдхэн секундэд өмсдөг авьяас­тай. Яахав, хүүхэд юм чинь хоолны мөнгө өгчихнө биз. Харин би Тусгайгийнхан миний хүүгээр хичээл заалгаж байгаа гэж энд тэнд ярихгүйг хичээе.

Жинхэнэ тусгай ажиллагаа

Яриад байвал бүтэл­тэй, тусгайгийнхан шиг ажилласан нэг ч шинж алга, энэ операцид. Уг нь Монголын жи­рийн залуус хүртэл жинхэ­нэ гэмт этгээдийг баривч­лахаар дээрх шиг ажил­лагаанд оролцсон бол энэ хэдэн бойтог нөхрөөс илүү ажиллах байсан биз. Тус­гайгийнхны нусгай нарын ажиллагааны дуулиан нам­даагүй байхад  монгол залуу гадаадад алан хя­дагчдаас олон хүний амийг аварсан тухай мэ­дээ ирэв. Тодруулбал, Тай­ландаас Хонгконгийг зорьсон СХ авиакомпа­нийн онгоцонд манай ул­сын иргэн З.Буян­нэмэх зорчиж явсан аж. Нислэ­гийн үед филиппин гарал­тай алан хядагч онгоц унагахыг оролдсон байна. Энэ үед З.Буяннэмэх, он­гоцны хоёрдугаар нисгэг­чийн хамтаар ажиллаж алан хядагчийг аюулгүй болгожээ. Ингэж онго­цонд зорчиж явсан 216 хүний амийг аварсан бай­на. Сайхан мэдээ, жинхэ­нэ тусгай ажиллагаа.
Ерөөсөө л монгол хү­ний авхаалж самбаа, эр зориг гэдэг энэ. Энэ бол жирийн залуугийн хийсэн үйлдэл. Жингийн туухай дээр та­вих юм бол, тусгай­гийнх­ны хийсэн нусгай ажилла­гаа­наас хэд дахин өндөр зэрэглэлийнх.

Тусгай алба чинь ямар байна, Сандагаа генерал аа

Өнөөгийн ЦЕГ-ын дэр­гэд улсын төсвийн өч төчнөөн мөнгө хөрөнгөөр хооллож ундлан, цалин цагаа авч, зардал чирэгдэл гарган суудаг Тусгай та­саг, Тусгай алба нэг тий­мэрхүү ажиллах. Муухай­гаар хэлбэл, тусгайгийн­хан гэж зүгээр л нэг хоол­ны савнууд ажээ.
“…Ямар хүнээр ма­нуулс­наа эх орон минь та үзээрэй…” гэсэн дууны мөр бий. Ямар Тусгай ал­ба­тайгаа сайд Ц.Ням­дорж, генерал Д.Сандаг-Очир нь, Авлигын Н.Ган­болд, Б.Хурц, бас намын хоёр эрхэм /Х, Б нар/ нь харлаа.
Н.Энхбаярыг баривч­лах улстөрчдийн шийдвэр эртнээс бэлтгэгдсэн ажээ. Харин тэд гүйцэтгэгчээ бэлдээгүй байсан нь алдаа болов.
Гүйцэтгэгчид нь болхи ажилласны дүнд тэдний ажиллагаа улс төрийн зо­рилготой гэдгийг ард тү­мэн олон баримтаар бат­тай мэдэж хоцров.

Генералд хэлэх зөвлөгөө

Байдал нэг л биш ээ, генерал аа. Сайдыг чинь огцруулахаар есөн гишүүн өргөх бичиг барьчихсан. Үүн улс төрийн тоглолт хийхээр АН алга тосон хүлээж байна. Харин сайд чинь огцрох нь юу л бол. Ц.Нямдорж хэрэг явдал болсны  маргааш өглөө л “Би мэдээгүй, унтаж бай­сан”гэсэн мэдэгдлийг хий­сэн. Яг одоо сэтгүүлч асуусан ч тэрийгшээ л тоть шиг давтана. Тэр ингэж хэргээс мултарч байгаа юм. АТГ болон ЦЕГ-ын удирдлагууд руу “бууны ам”-ыг чиглүүлж орхиод өөрөө сугарах, ус­наас хуурай гарахаар зэ­хэж буй. Үүүнийг тодор­хой мэдсэн АТГ дөрвөн гишүүний гомдлыг УИХ анхаарч эхлэхтэй зэрэг­цэн, аврал эрсэн тайлбар бүхий бичгээ УИХ, Зас­гийн газарт хүргүүлэв. Харин та нам жим. УИХ уг гомдлыг нотолгоотой бол… гэсэн шаардлагыг тавьж байгаа. Нотолгоо олдох нь бүрхэг гэдэг нь тодорхой асуудал. Үнэхээр ч өрөөнд болсон явдлыг бичиж байсан суурин ка­ме­рыг суга татаж хаяснаар гишүүд өнөөдөр яриагаа нотлох боломжгүй болоод байгаа юм. Гэсэн ч энэ бол хаанаас нь ч харсан хүний эрхийг бүдүүлгээр, маш ноцтой зөрчсөн байж бо­ломгүй асуудал. Энэ бүх­нийг АТГ үүрэгдэж, таны цэргүүд тушаалаар тань шууд гүйцэтгэсэн. Тийм болохоор нотолгоо энэ тэрийн хамааралгүйгээр Ц.Нямдорж / үндсэндээ та гэсэн үг/-ийн суудал ган­хаж эхэлнэ гэсэн үг. Шууд утгаараа, тушаал биелүүл­сэн тань хариуцлагын ши­рээнд суух зам болж байгаа юм. Энэ бол Мон­голд нэгэнт тогтсон жишиг гэдгийг та надаар хэлүү­лэлтгүй мэднэ. Ч.Амар­болд нарыг  хар. Долдугаар сарын 1-ний төлөө тэд л буруутах нь тодорхой. Бас л тань шиг тушаал бие­лүүлсэн гэж байгаа.
Хамгийн гол нь тухайн үед С.Баяр, Ц.Мөнх-Ор­гил нар хариуцлагаа Ч.Амар­болд нар руу шил­гээж байв. Өнөөдөр Ц.Ням­дорж тань руу шил­гээх нь. Ч.Амар­болдын дараа таныг гаргаж ирээд ЦЕГ-ын даргаар тавь­сан шиг, таны дараа ч өөр хэн нэг хурандааг бэлт­гэчих­сэн л байгаа. Цөвүүн ца­гийн Төрийн машин ин­гэж ажилладаг ажгуу. Тий­мээс генерал та, өөрийгөө хамгаалах ямар нэг арга хэмжээ авах нь зөв. АТГ-ыг дуурайгаад аврал эрсэн бичиг илгээл­тэй нь биш, нэгэнт хүмүүс чинь энэ бүхнийг үйлдчих­сэн боло­хоор боломж муу­тай ху­вил­бар. Яаж ийгээд, ямар нэг арга олж, Ц.Ням­дор­жийн золиосонд явахгүй үлдэх нь генерал таны ойрын зорилт болох учир­тай биз ээ. Энэ бол гене­рал танд өгч буй хүн ёсны зөвлөгөө буюу.

Б.Гарьд

Нусгай ажиллагаа

Шударга бус өрсөлдөөн гэхээр мах, бензиний үнэ төдийхөн санаанд буудаг байсан цаг өнгөрчээ. Шударга бус өрсөлдөөн гагцхүү эдийн засгийн салбарт гардаг гэж боддог байснаараа бид маш том алдаж.
Алдаагаа яг одоо л залруулахгүй бол болохгүй болтлоо ужгирчихсан байна. Аймаар биш гэж үү. Алдаа буюу шударга бус өрсөлдөөн эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, бизнес, төр захиргааны байгууллага тэр бүү хэл төр засаг, улстөрийн хүрээнд үүрээ зассан хулгана мэт тухалчихаж. Эдийн засгийн салбарт өрнөх шударга бус өрсөлдөөний талаар ярихаа энэ удаа түр азная.
Тэртээ тэргүй монголчууд ханатлаа харж мэдэрч байгаа учраас. Эрүүл мэндийн салбарт гэхэд л ор хоног хүлээсэн ард иргэд, арын хаалгаар урдуур дайрах эрхтэн дархтан хатуу хайрцагтай чихэрхэн төдийд илбэдүүлэн эгэл түмнээ алагчлах үзэгдлээр тайлбарлачихаж болно.
Боловсролын салбарт аль олон танил талтай ах дүү амраг садан нь хөрөнгө зоос арвинтай нь төрийн тэтгэлэг, түмний татварын мөнгөөр гадаадад сурч, муугаа мэдэхгүй өөрийгөө тэнгэрийн жигүүртэн хунтай зүйрлэх эмгэнэлт байдлаас шударга бусыг ажчихаж болно. Үхэлтэй хүртэл шударга бусаар өрсөлдөж тулдаг мөн ч бөх зурх шүү. Монгол хүний зүрх. Бизнесийн өрсөлдөөн ч бас л бэрхтэй. Элдэв татвар татааснаас мөн л томчуудын хамгаалалтанд багтагсад бултаад үлдчихдэг. Бусад нь тэдний өмнөөс үйлээ эдэлж үстэй толгойгоо үгтээдэг нь худлаа юм биш. Ингээд бодоод байсан чинь энэ бүх шударга бус өрсөлдөөний гол эх үүсвэр нь дээр толгойд сууж буй нөхөдтэй үй зайгүй холбоотой байх юм.
Ингэхэд бид хаана юу хийж явнаа. Шударгаас шударга өрсөлдөж байж л ардчиллыг цогцлоон ардынхаа эрхийг бататгах ёстой биш билүү. Аль эсвэл дэлхийн түүхэнд тэмдэглэгдээгүй цоо шинэ нийгмийг цогцлоох гэж байгаа билүү.
Худлаа биш ээ. Эдийн засагт шударга бус өрсөлдөөний талаар бид маш чухалчилж авч үздэг маань. Хэн нэгэн давуу байдал олж аваад түүнийгээ хамгаалах гэж оролдсоор бүх эдийн засгийг ч нурааж болдог учраас анхаарахгүй чухалчлахгүй гээд ч яах юм билээ. Гэхдээ бид яг үүнтэй адилхан нэг үзэгдэл Монголд явж байгааг олж харалгүй өдийг хүрчихсэн байна, цаана чинь. Олж хараад даруй засах ёстой асуудал чинь яг энэ байна. Юун наадам, юун цагаан cap гэдэгчлэн юун бензин, махны үнэ… Анзаараагүй явсаар өдийг хүргэсэн асуудлын дэргэд тэр чинь жинхэнээсээ “чепуха” байна.
2012 оны сонгуулийг угтсан үймээн бужигнаан ирээдүйн их хурлын гишүүн болохыг санаархагч, төрийн эрх баригч болохыг тэмүүлэгч намуудын алалцааныг ч энэ удаа алгасъя. Улс төрийн хүрээнд ноёрхлоо тогтоосон шударга бус өрсөлдөөнийг зохих хэм хэмжээ, зөв, жам ёсных нь голдрилд нь оруулахгүйгээр ямар ч амжилт олохгүй. Хууль бусаар олж авсан давуу байдлаа он удаан жил хадгалахыг хүсэгчдийн санаархал басхүү төлөвлөгөөг таслан зогсоохгүйгээр монголчууд хол явахгүй гэдэгтэй олон хүн санал нийлнэ гэдэгт би итгэж байна. Одоо улстөрчид, улс төрийн намууд тэрхүү хууль бусаар шударга бус өрсөлдөөн өөрөөр хэлбэл луйврын аргачлалаар өөрсдөдөө зориулан бий болгосон давуу байдлаа хамгаалахаас өөр ашиг сонирхолгүй байна. Энэ байдал даамжирвал Монголын хөгжилд хэрхэн чөдөр тушаа болохоор барахгүй /одоо ч болж буйг анзаарсу/ сүйрэлд хүргэх аюул дагуулсаар байгааг тодруулах шаардлага Монгол түмний өмнө тулгарчихлаа.
Монгол хүний төлөө үзэл санаа гэж байхгүй болсныг монголчууд ойлгох цаг ирчихсэн юм биш үү. Хувьчлал, гадаадад зорчих эрх, одоо сонгуулийн шинэчлэл гээд ардчилсан болоод зах зээл, эдийн засгийн шинэчлэл бүрийг эсэргүүцэж хөгжлийг хойш татаж байгаагийн гол шалтгаан нь зүгээр л эрх баригчдын олж авсан, эдэлж хэвшсэн давуу байр сууриа алдахгүй байхын төлөөх тэмдэл болчихож. Хэн нэгэн шинэ юм сэтгэхийг харж байгаад дэгээдэж унагаад булааж авах гэсэн ганцхан арга барилд дэндүү сайн суралцаж. Газар хувьчлал дээр яг ийм зүйл болж байсныг хүмүүс санаж байгаа байх. Эцсийг нь тултал эсэргүүцэж байгаад боломж гарангуут дараа нь өөрийн намын нэрээр гүйцэтгэж нэр хүндээ өсгөх. Сонгуулийн шинэчлэлийг эсэргүүцэж байгаа нь бас л давуу байр суурийг хадгалах гэсэн агуу их шуналтай нь холбоотой. Ийм л шударга бус өрсөлдөөний нөхцөлд ямар ч эрүүл саруул ухаан, оновчтой санал, шийдлээр өрсөлдөх боломжгүй. Боломж олгохгүй байна. Нийгмийн эрүүл хэсэг нь бодлого ярьж байхад нэг монополь намууд тэс хөндлөн түүх яриад эхэлнэ. Улс төрд ингэж хоёр өөр хэмжигдэхүүнээр өрсөлдөөнийг явуулсаар байгаад иргэдийг бүр төөрөгдүүлж орхисон байна. Үр дүнд нь өнөөдөр Монголын олон иргэн улс төрийн талаар ямар ч үзэл баримтлал, үнэлэмжгүй болчихлоо. Шударга бус өрсөлдөөнийг өөгшүүлэгчдийг хоёр хувааж болох юм.
Тухайлбал, нэгд, төөрөлдсөн хүмүүс. Өөрөөр хэлбэл амьдарч байгаа цаг үеийнхээ онцлог, чөлөөт зах зээл, эдийн засгийн хөгжлийн мөн чанарыг ойлгохгүй байгаа хүмүүс. Хоёрт, ашиг хонжоо хайгчид. Ашиг хонжоо олохын тулд хожим хойтохоо үл анзааран өнөөдрийн өөхийг эрхэмлэгчид. Ганц үмх өөхний төлөө улс орон, ирээдүйнхээ 100 магадгүй 200 жилийн хоолыг хаяж золихоос үл цааргалагчид гэж… Өөрчлөхөд хэцүү өөрчлөгдөхөд бэрх шударга бус өрсөлдөөн ноёрхлоо Монголд тогтоодгоо тогтоочихсон ч монголчууд олонхоороо энэхүү шударга ёсыг гажуудуулж байгаа үйлдлийг зөвөөр ойлговол бас түүний хортой үр дагаврыг ойлгож чадвал өөрчилж болно. Болж өгвөл бүх намыг татан буулгаад бүх намыг дахин шинээр эмхлэн байгуулж болно. Үгүй юмаа гэхэд намыг гишүүнчлэлгүй болгочихмоор байгаа юм. Улс орноо шударга бус өрсөлдөөний талбар болгохыг удаан харж тэсэмгүй байна. Дэлхийд яригддаг орд газраа бусдад ашиглуулчихаад хоосон хоцорно. Хоосон хоцрох нь бүү хэл өрөнд ч орж магадгүй гэх “тэнэг″ яриаг гаргадаг. Тэгэх боломжийг олгодог хүмүүсийг удирдагч гэж харах билгийн нүд алга. Зүгээр л шударга бус өрсөлдөөнийг өөгшүүлж дундаас нь ашиг олж гаршсан дунд гарын луйварчид гэж харж байна. Хэрэв зээ дэлхийг дамнасан том гарын луйварчин байсан бол ядарсан ард түмнээ бус бусдыг луйвардчих ухаан байж л таарна. (Арга ядсан хүний л бодолдоо) Адгийн хулгайч хаяагаа хадардаг гэгчээр аягладаг дунд магадгүй бага гарын луйварчдаас энэ Монголоо салж, шударга бус өрсөлдөөнийг таслан зогсоож шударгаар өрсөлдөж шударга эрх чөлөөт ардчилсан нийгмийг цогцлоох хүсэлтэй мянга мянган залууст яг одоо л боломж олгоё. Тэгэх үү… Тэгэхгүй бол “давраад” гадныхан хүртэл Монголд шударга бусаар өрсөлдөөд байна, цаана чинь…

З.Урсгал

Шударга бус өрсөлдөөний талбар буюу өнөөгийн Монгол Улс

Санхүүгийн зохицуулах хороо, ҮХШХ, АНУ-ын Хөгжлийн агентлагаас зохион байгуулж буй “Монголын үндэсний компанийн засаглалын бодлого” сэдэвт дугуй ширээний уулзалт өнөөдөр ҮХШХ-нд болно.
Уулзалтын зорилго нь бодлого боловсруулагчид, компанийн засаглалын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагуудын хүрээнд компанийн засаглалын үндэсний бодлого, түүнийг амжилттай хэрэгжүүлэх арга зам, аргачлалыг нээлттэй хэлэлцүүлэхэд оршиж байгаа аж.
Салбарынхны хэлдгээр дээрх зорилгыг биелүүлснээр Монголын бүх хувьцаа эзэмшигчдийн эрх тэгш, шударга байдал, тайлагнах, хариуцлагатай байх, нээлттэй ил тод байх зарчим амжилттай хэрэгжих орчин бүрдэх юм байна. Тиймээс Монголын үндэсний компанийн засаглалын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлснээр байгууллага, пүүс компаниудад хөрөнгө босгох бизнесийн таатай суурь боломжийг бүрдүүлэх гэнэ.

Хөрөнгө босгох таатай боломжийг бүрдүүлнэ

Долоодугаар сарын нэгний хэрэгтэй холбоотойгоор буруутгагдаж буй цагдаагийн экс дарга нар болох хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх, дэд хурандаа Г.Ганбаатар, дэд хурандаа О.Зоригт нарт холбогдох шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Цагдан хорих 461 дүгээр ангид болно. Шүүх хуралдаанд шүүгчээр Ч.Хосбаяр, М.Алдар, С.Оюунчимэг, улсын яллагчаар С.Хишигжаргал, Ч.Уртнасан нар оролцох юм. Хуралд шүүхийн захирамжаар Өмгөөлөгчдийн холбооноос томилсон өмгөөлөгчид болох Б.Батхуяг, Л.Даваасүрэн, Ж.Энхтуяа, дэд хурандаа Т.Баярсайхан нар шүүгдэгч нарт эрхзүйн туслалцаа үзүүлэх юм.

Цагдаагийн экс дарга нарыг өнөөдөр шүүнэ
  1. zochin: aimar yu bn aa ene humuus...
  2. 000: Зориуд ингэж нусгай болгож хар...
  3. та: та нар чимээгүй байгаач, танай...
  4. Оу: Сайхан ухаалаг даруухан зоригт...
  5. duka: boljdee emchilgeegee sain hii...
  6. duk: boljdee emchilgeegee sain hii...
  7. muhaha: goliichood hereg nuugaad baiga...
  8. muhaha: araichdee ym ogdog bizdeeee de...
  9. zochin: zorigtoi baina shuu !!! aigaad...
  10. ITGEGCH: OTGONBAATARAA, chi arai l buru...

Урлаг спорт

Бусад: Урлаг спорт